Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Энх зуслан” гэдэг газар Хэрлэн голын мөс цөмөрсөн байна. Тодруулбал, Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан “Истана” загварын бага оврын автобус Хэрлэн голоор зорчиж явахад мөс цөмөрчээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн очиж, ажиллаж, микроавтобусыг татан гаргасан байна. Уг микроавтобусанд 11 зорчигч явжээ.