Казахстаны агаарын тээврийн “SCAT Airlines” компани ирэх зургаадугаар сарын 2-ноос Астана-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэхээр болсон талаар мэдээлжээ. Тус компанийн "Boeing 737” зорчигч тээврийн онгоц долоо хоногт хоёр удаа Астана-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх юм байна. Компанийн удирдлагууд шууд нислэг үйлдэхээр бэлтгэл ажлаа базааж буй гэнэ.“SCAT Airlines” компани нь 22 жилийн түүхтэй, 18 нисэх онгоцоор олон улсын 33 чиглэлд нислэг үйлдэж байгаа аж.
Астана-Улаанбаатарын чиглэлд нислэг хийснээр хоёр улсын иргэд 3.20 цагийн дотор хүссэн газар газраа саадгүй хүрэхээр боломжтой болох юм.