Өчигдөр НИТХ-ын долдугаар хуралдаан болж, С.Амарсайханыг төлөөлөгчдийн олонхийн саналаар хотын даргад дэмжсэн. Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг батламжлах үлдээд буй.
С.Амарсайхан хотын даргын суудалд заларвал НИТХ-ын даргыг томилох асуудал гарна. Өмнө нь МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан Р.Дагвыг НИТХ-ын даргаар томилох тогтоол хүчинтэй байгаа. Удирдах зөвлөлөөс дэмжигдсэн Р.Дагвыг томилох эсэхийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэх бөгөөд маргааш НИТХ-ын хуралдаантай аж.