Өнөөдөр хуралдаж саяхан дууссан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хурлаар "УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДОЛ ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРСЭН"-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүлээн зөвшөөрч, гамшгийн үеийн хориглох, хязгаарлах онцгой дэглэмийг дагаж мөрдөхөөр боллоо. Тус хуралд Утааны эсрэг ээж аавууд -ын холбоо ТББ-ын гишүүд оролцож, ард иргэдийн төлөөлөл болон үгээ хэлж, нөхцөл байдлыг танилцуулсан байна.
Ингэхээр өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод онцгой дэглэм тогтож байна гэхэд болно. ТОдруулах юм бол Улаанбаатар хотыг гамшгийн хэмжээнд авч үзэн дэглэм тогтоох болж байна. Уг дэглэмийг зөрчсөн нөхцөлд иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага хүлээх зохицуулалттай юм.
2008 оны 7 сарын 1-ний үйл явдлын дараа Онцгой байдал тогтоож байсан билээ. Үүний дараа гудамжинд цэргийнхэн буутай зогсч, байлдааны зэвсэг хэрэгслийг гудамжинд байрлуулж байв.
Харин Утааг гамшиг гэж үзсэн учраас дээрх шиг арга хэмжээ авахгүй. Гэхдээ өөр зохицуулалтыг хийх нь гарцаагүй юм.