Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн дээр үндэслэн тусгай сангийн талаар авах арга хэмжээний тогтоолыг баталлаа.
Нийтдээ 29 сангаас долоон санг татан буулгах шийдвэр гаргалаа. Үүнд Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалын дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг сан зэрэг долоон сан багтаж байна.
Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг 15 сангийн үйл ажиллагааг хэвээр үлдээж байгаа гэдэг мэдээллийг өглөө.
Түүнчлэн тусгай сангуудын шалгалтын дүнг танилцуулсан юм.
Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнээс 47 тэрбум төгрөгийн зөрчил нь тендер зохион байгуулахтай холбоотой асуудал. 2014-2015 онд тус бүр найман тэрбум төгрөг тавиад элеватор худалдан авах тендер зарлагдсан боловч 5.2 тэрбум төгрөгийн өртэй Дарханы гурил тэжээл компанийг шалгаруулсан. Тэр элеватор нь чанарын шаардлага хангахгүй учир өнөөдрийг хүртэл ашиглагдахгүй байгаагэдэг мэдээллийг өглөө. Нэг үгээр хэлбэл ашиглахгүй тоног төхөөрөмж төрд шахаж их хэмжээний мөнгө завшсан гэсэн хэрэг гэнэ.
Бага оврын трактор 44 тэрбум төгрөгөөр авсан боловч үүнээс хугацаа хэтэрсэн зээлийг үлдэгдэл 17 тэрбум төгрөг байна. Үүнийг яагаад төлөгдөхгүй байгааг нь судлаад үзэхээр 2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулаад өгчихсөн эсвэл бүртгэлтэй утасны дугаар нь зөрчилтэй, барьцаа хөрөнгөгүйгээр олгогдсон зэрэг зөрчил илэрчээ.
Мөн улаанбуудайн урамшуулал олгох журам 2012 оноос хойш хүчингүй болсон байсан. Гэвч өнөөдрийг хүртэл хүчингүй болсон журмаар улаанбуудайн урамшуулал олгосоор ирсэн дутагдал Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаанд гарсан байна. Иймээс дээрх алдаа дутагдлыг арилгах тал дээр анхаарах юм байна.
ШУУД ҮЗЭХ: