Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Зүүн харгистай” гэдэг газар ойн түймэр гарч нийт 6.5 га талбай шатжээ.
Энэ тухай дуудлагыг онцгой байдлын газар хоёрдугаар сарын 26-ны өдрийн 15:50 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн болон Цагдаагийн байгууллагын алба хаагч, орон нутгийн иргэн гээд нийт 46 хүн, 5 автомашинтай ажиллаж тухайн өдрийн 23:18 цагт түймрийг цурманд оруулж, өчигдөр 13:10 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч нарт хүлээлгэн өгсөн байна.
Дашрамд анхааруулахад, энэ жил нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаа учраас иргэд та бүхэн ой хээрийн түймэр гаргахаас сэрэмжлээрэй.