2016 оны 12 сарын 28-нд “Автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах давтамж, оношилгооны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоол гарчээ. Энэ тогтоолын хүрээнд суудлын автомашины улсын үзлэгийн төлбөр НӨАТ-тай үнэ нь 22 мянган төгрөг болж нэмэгдсэн байна. Өмнө нь энэхүү төлбөр нь 11,000 төгрөг байсан юм. Ингэхээр хураамжийн хэмжээ 100% өслөө гэсэн үг. 2 дахин өсгөж байгаа МАН хэдхэн сарын өмнө татвар, хураамж огт нэмэхгүй гэж амлаж байсан билээ. 2016 оны 10 сард болсон орон нутгийн сонгуулийн өмнө хүртэл энэ амлалтаа тэд ярьж л байв. Гэтэл амлалтаа умартаж ажлаа бүтээчихсэн. Сонгуулиар нэгэнт ялчихсан учраас юу ч хийх нь дурынх нь асуудал гэж тэд үзжээ. Ингээд л тэд авто машины улсын үзлэгийн үнийг 2 дахин нэмэгдүүлчихээд сууж байна. Ийнхүү оношлогооны төлбөр хоёр дахин өсчихлөө.
Оношлогооны төбөр шинэ журмаар
Суудлын автомашин 20000 төгрөг
Ачааны автомашин 30000 төгрөг
Автобус 30000 төгрөг
Нийтийн болон жуулчны, ажилчдын, сургуулийн хүүхдийн автобус 230000 төгрөг
Такси 20000 төгрөг
Трактор, механизм 30000 төгрөг
Чиргүүл 10000 төгрөг
Мотоцикл 10000 төгрөг болжээ
Өмнө нь суудлын автомашины оношлогооны төлбөр 11 мянган төгрөг байсан. Энэ төлбөрийн хэмжээг өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн мөрдөх юм.
Харин шинэ машин худалдан авсан бол хоёр жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр зөвхөн автотээврийн хэрэгслийн тооллогод хамруулж байхаар заажээ.
Эндээс та машиныхаа оношлогооны төлбөр хэд болсныг харах боломжтой.