ЦЕГ: Камерын бичлэг, гэрээслэлийг хураан авч, шалгаж байгаа

ЦЕГ: Камерын бичлэг, гэрээслэлийг хураан авч, шалгаж байгаа

Хорих 461 дүгээр ангид амь насаа алдсан шүүгч Л.Бямбаагийн хэргийн талаар ЦЕГ-аас тайлбар мэдээлэл хийлээ. 

"Энэ хэргийг шалгах ажлын хэсэг гарч, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Л.Бямбааг санаатай алсан гэх зэрэг мэдээлэл гарч байна. Хийгдвэл зохих бүх мөрдөн ажиллагааг явуулж байгаа. Эд мөрийн баримтаао хяналтын камерын бичлэгийг бүрэн эхээр нь хурааж авсан. Эд мөрийн бүх баримтад шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд өгч, шинжээч ажиллаж байгаа. Одоогоор шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Хэргийн газрын үзлэгээр гэрээслэл хурааж авсан. Гэрээслэлийг тодорхойлох шинжээч томилсон байгаа. 

Энэ хэрэгт АТГ-ын эрх бүхий албан тушаалтнуудаас эрүүдэн шүүсэн эсэх,  ШШГЕГ-ын ажилтнууд ажлын хариуцлага алдсан эсэхийг шалгаж байгаа. Хоригдож байх хугацаанд гадуур авч гарсан гэдэг асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Энэ хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна" гэх мэдээллийг хийлээ.