461 дүгээр ангийн даргыг ажлаас нь чөлөөлжээ

461 дүгээр ангийн даргыг ажлаас нь чөлөөлжээ

ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр шүүгч Л.Бямбаа хорих 461 дүгээр ангид нас барсан хэрэгтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ сарын 22-23-нд шилжих шөнө цагдан хорих 461 дүгээр ангид АТГ-аас шалгагдаж саатуулагдаж байсан иргэн Б-ын амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. ШШГЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулж, дотоод хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтын ажил өчигдөр дууссан.

Шалгалтаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч, давхрын харуул хамгаалалтын ажилтан дүрс бичлэгийн ажилтан нар ажилдаа хариуцлагагүй хандсан, сонор сэрэмж алдсан, ерөнхий эргүүлээр ажиллаж байсан ээлжийн дарга хяналтаа сулруулсан зэрэг зүйл тогтоогдсон.  Эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан 461 дүгээр ангийн даргыг, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргасан” гэв.