"Эко Алтан Заамар" компанийн уурхайн хөрс өнөөдөр цөмөрч, долоон машин доош унасан хэрэг гарчээ. Уг хэргийн улмаас жолооч нар ч амь насаа алдсан байж болзошгүй байгаа аж. Дөрвөн хүн шороонд дарагдсан гэдгийг эх сурвалж мэдээлсэн байна. Осол болсон газар Төв аймгийн цагдаа, онцгой байдлын албаны бүрэлдэхүүн газар дээр нь ажиллахаар явсан байна.