О.Амартүвшин Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчөөр сонгогджээ

О.Амартүвшин Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчөөр сонгогджээ

МҮХАҮТ-ын ээлжит 20-р их хурал өчигдөр шөнө дөл болтол үргэлжилжээ. МХАҮТ-ын ерөнхийлөгчид О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан, "Өгөөж чихэр боов" компанийн захирал н.Түмэнгэрэл нар өрсөлдсөнөөс н.Түмэнгэрэл нэрээ татаж, О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан нарын дунд санал хураалт болсон байна. Ингээд танхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчөөр UFC группийн эзэн О.Амартүвшин хамгийн олон санал авч сонгогджээ. Тэрбээр 259 санал авсан бол Б.Лхагважав 127, "Хас"-ын Ч.Ганхуяг 73, Б.Жаргалсайхан 25 санал авсан байна.

О.Амартүвшин МҮХАҮТ-ыг дөрвөн жил удирдахаар болж байна.