Нийслэлийн засаг дарга Өнөөдөр Улаанбаатар хотын утааны нөхцөл байдлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан билээ. Ингээд Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүлээн зөвшөөрөв. Үүний дагуу хэд хэдэн ажил хийгдэнэ.
Тухайлбал хөдөөнөөс хотыг зорих иргэдийг нүүдлийг таслан зогсоохоор болов. Үндсэн хуулинд хүн амьдрах эрхээ өөрөө сонгоно гэж заасан. гэвч уг хуулийг зүйл заалтыг тоохгүйгээр хотруу хөдөөний иргэд шилжин ирж амьдрах боломжгүй болж байна.
Дараагийн нэг алхам нь 1990-2017 оны хооронд Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжиж ирсэн иргэдийг буцаан гаргах арга хэмжээг авна. Үүнийг шууд хийхэд хэцүү. Ийм учраас судалгаа явуулж буцах хүсэлтэй иргэдэд орон нутагт нь ажлын байр гаргах, мал олгох зэргээр туслах дэмжих ажлыг орон нутагтай нь хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж эхэлсэн байна.
2016 онд л гэхэд Улаанбаатар хотод хөдөө орон нутгаас 26 мянган иргэн шилжин ирсэн судалгаа байна.