“ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭН” уран бүтээлийн наадам боллоо

“ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭН” уран бүтээлийн наадам боллоо

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвөөс Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭН” уран зураг, гар урлал, уран бичлэг, технологийн анхдугаар наадмыг зохион байгууллаа.

Хүн төрөлхтний сонорт тусгаар Монгол Улсаа тунхагласан “Эх орончдын өдөр”-т зориулан дэлгэгдэж байгаа “ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭН” хүүхдийн дүрслэх урлаг, гар урлал, уран бичлэг, технологийн анхдугаар наадмыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ.

Наадмын зорилго Ирээдүйн Монгол улсын хөгжлийг бүтээлцэх хүүхэд багачууддаа үндэсний эрх чөлөө, эв нэгдэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, түүхэн үйл явдлыг сурталчлан таниулах, эрх чөлөөг авч ирсэн Ардын хувьсгалын ач холбогдол түүхэн гавьяаг мөнхжүүлж, хойч үеэ үндэсний бахархалт үзэл санаанд хөтлөн эх орноо хайрлан хамгаалахсэтгэлгээг төлөвшүүлэхэд оршлоо.

“ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭН” уран бүтээлийн наадамд Завхан, Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнод, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Архангай, Сүхбаатар, Хөвсгөл, Увс, Орхон, Хэнтий, Багануур, Налайх, Улаанбаатар хотоос мөн Хүүхэд Гэр Бүл Хөгжлийн “Өнөр бүл” төв, Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Гэгээлэн төв”-ийн зэрэг нийт 740 хүүхэд бүтээлээрээ оролцжээ. 

Нээлтэд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн захирал Д.Уранбилэг болон бусад албаны хүмүүс оролцож шагналт байр эзэлсэн 21 хүүхдэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагнал гардуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.