Гуравдугаар сарын 8-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Гуравдугаар сарын 8-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Энэ өдрийг монголчууд бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж, амралтын өдөр болгосон. Өнөө жилийн гуравдугаар сарын 8-ны өдөр энэ баасан гаригт тохиож байгаа юм. Тийм учраас тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. 

Иргэд та бүхнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, согтууруулах ундаанаас татгалзаж, баяраа зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Asuudal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй

0/1000

Нийт: 0 сэтгэгдэлтэй