Гуравдугаар сарын 1-ний өдөр иргэн А Дорноговь аймгийн Гашуунсухайтын хилийн боомтоор нэвтрэхдээ 50 боодол, 640 грамм хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис авч явсныг хилийн цагдаагийнхан илрүүлжээ. Иргэн А өөрөө авч явсан хар тамхинаасаа хэрэглэсэн байжээ.
Уг хэргийг ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх тасгийнхан шалгаж байгаа юм байна. Он гарсаар хэд хэдэн удаагийн хар тамхитай холбоотой ноцтой хэргүүдийг илрүүлэн шалгаж байгаа билээ.