Салхитын ордын хэргээр талийгаач Л.Бямбаатай хамт саатуулагдсан дөрвөн хүнийг суллажээ
Авлигатай тэмцэх газраас шүүгч Л.Бямбааг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт хээл хахууль авах, өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон байж болзошгүй гэсэн үндэслэлээр 48 цаг саатуулсан. Гэвч хуульч Л.Бямбаа хорих ангид амь насаа алдсан хэрэг гарсан. Талийгаачийг саатуулахдаа дөрвөн хүнийг хамт цагдан хорьж шалгасан гэх мэдээлэл гарч байсан. Эх сурвалжид мэдээлж байгаагаар тэдгээр дөрвөн хүнийг суллах шийдвэр гаргасан байна. Прокурорын байгууллагаас тэднийг үргэлжлүүлэн хорих санал гаргасан ч шүүх хүлээн аваагүй аж. Талийгаач шүүгчээс гадна Улсын Дээд шүүхийн шүүгч А, З, А, Ц, Ц нар болон Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э нар холбоотой байж болзошгүй гэсэн мэдээлэл цацагдаж эхэлжээ.