Л.ОЮУН-ЭРДЭНЭ: "Эрдэнэт"-ийн 49 хувийг авсан санхүүжилтийн 72.4 хувь нь төрөөс, 26.4 хувь нь хувийн компаниас гарсан
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, "Эрдэнэт"-ийн 49 хувийн хувьцааг худалдан авахад зарцуулсан 400 270 000 ам.долларын эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлсэн талаарх схемийг танилцуулав.
Л.Оюун-Эрдэнэ: Монголбанкнаас өрийн бичиг бичиж хоёр удаа 200 тэрбум төгрөгийг авсан, Хөгжлийн банкнаас 71.3, 51.3 сая ам.долларыг, Аж үйлдвэрийн яамнаас 90.3 сая ам долларыг, Худалдаа хөгжлийн банкнаас 111.2 сая ам.долларын барьцаагүй зээл авсан байна. Монголбанкнаас зузаатгал хийн 160 тэрбум төгрөгийг авсан. Монгол банк, Худалдаа хөгжлийн банкнаас "Монголиан копер" корпораци руу мөнгө шилжүүлсэн. "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдаж авах санхүүжилтийн 72.4 хувь нь төрөөс, 26.4 хувь нь хувийн компаниас гарсан. Энэ схем ил болоогүй нөхцөлд ямар ч шийдэл гарах боломжгүй. Тийм учраас эх материалуудыг нууцаас гаргаж байгаа юм гэлээ.
Ц.Пүрэвтүвшин намайг гүтгэсэн гэх үндэслэлээр шүүхэд өгсөн байна лээ. Энэ мэдээлэлд нэг ч худал зүйл байхгүй. Ц.Пүрэвтүвшин ахын дүү хэн нэгний гар хөл болж байгаад хохиров оо. Тийм учраас ахын дүү болгоомжтой бай гэж нэмж ярилаа.