“Гацуурт” ХХК улсад 6.2 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

“Гацуурт” ХХК улсад 6.2 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Б.Бямбасүрэн

-“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, 47 тэрбум нь тендертэй холбоотой байна-

Засгийн газрын лхагва гарагийн ээлжит хуралдаанаар “Ирээдүйн тэтгэврийн нөөц сан”, “Эрсдэлийн сан”, “Засгийн газрын өрийн баталгааны сан”, “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”, “Олон улсын хамтын ажиллагааны сан”, “Монгол судлалыг дэмжих сан”, “Агаарын бохирдлын эсрэг сан”-г татан буулгахаар болсноо мэдэгдсэн.

Мөн “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан”, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-г нэгтгэхээр шийдвэрлэсэн.

Түүнчлэн Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж үзсэн байна.

Ингэхдээ дээрх гурван санд хуримтлагдсан эх үүсвэр, өр, авлагыг шилжүүлэх, ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр холбогдох хууль, шийдвэрийн төсөл боловсруулж, ирэх сарын 1-ний дотор танилцуулахыг салбарын сайд Ч.Улаанд даалгасан юм.

Эдгээр гурван сангаас  аж. Тухайлбал, улаанбуудай хадгалах зориулалт бүхий элеватор худалдаж авах тендерт 5.2 тэрбум төгрөгийн өртэй “Дарханы гурил, тэжээл” компанийг шалгаруулснаас найман тэрбум төгрөгөөр худалдаж авсан элеватор нь чанарын шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй байсан. Үүнээс гадна улаанбуудайн урамшуулал олгох журмыг 2012 онд хүчингүй болгосон ч олгосоор ирсэн бөгөөд тендерт ихэвчлэн төрд өртэй аж ахуйн нэгжүүдийг шалгаруулсан байна. Харин “Мал хамгаалах сан”-гаас олгосон зээлийн эргэн төлөлт 50 хувьтай байгаа аж. Тэгвэл “Боловсролын зээлийн сан”-д маш олон диплом барьцаа маягаар байгаа аж. .

Харин “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас шууд зээл олгож байгаа одоогийн дүрэм, журмыг нь эргэж харах гэнэ. Мөн тус сангийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр Сангийн яаманд ажиллаж байсан Б.Батцэцэгийг томилоод буй. Тэрбээр Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг ахлан ажиллаж байжээ. ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнууд зээлээ төлсөн үү гэсэн сэтгүүлчдийн асуултад сайд Ч.Улаан хариулахдаа “Зарим мэдээллийг би шууд зарлах боломжгүй. Ер нь эргэн төлж байгаа” гэсэн юм. Тэгвэл Засгийн газраас “Тариалан эрхлэлтийг дэмжих” болон “Мал хамгаалах сан”-д хийсэн шалгалтаар илэрсэн томоохон зөрчлүүдийг дэлгэж байна.

“Гацуурт” ХХК ТЭДС-гийн улаанбуудайг дур мэдэн хувийн компанид зарж, таван тэрбум төгрөгийн ашиг олжээ

. Тодруулбал, нийт хоёр тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэх нөхцөлтэйгээр “Мал хамгаалах сан”-гаас зээл авсан ч 2017, 2018 онд малаар эргүүлэн төлөх гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй гэнэ. Мөн 2011 оны намрын ургацаас. Гэтэл Сэлэнгэ салбарын 2011 оны санхүүгийн тайланд 16 аж ахуйн нэгжээс 45,407 тонн буудай хүлээж авснаар тусгасан нь орлого болгосон будааны нийт хэмжээнээс 4307 тонноор зөрүүтэй гарчээ.

Бас нэг ноцтой зөрчил нь  байна. Тухайн үеийн Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны ТНБД Х.Золжаргалын баталсан 2012 оны арванхоёрдугаар сарын 11-ний 12/36 тоот гэрээний дагуу  нь энэ аж.  байна. Мөн тус компанийн агуулахад хадгалж байсан  юм. Дээрх буудайны үнийг худалдаж авсан үнээр тооцож 6.2 тэрбум төгрөгөөр тухайн компанийн нэр дээр авлага үүсгэж тооцохоор байхад сангийн тайланд 4.4 тэрбум төгрөгийн авлагатай байгаагаар хасалт хийж тооцсоноос 1.8 тэрбум төгрөгийн зөрүү үүсээд байгаа гэнэ. Үүний 1.2 тэрбум төгрөг нь буудайны үнийн зөрүүгийн алдагдал байгаа ч “Гацуурт” ХХК-иар төлүүлээгүй аж.

“Биохэлф Монголиа”, “Туртелком”, “Галин интернейшнль” компани авсан зээлээ огт төлөөгүй

ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэнгийн 2017 оны А/149, А/161 тоот тушаалаар малын тэжээл дотооддоо үйлдвэрлэх болон ОХУ-аас импортоор оруулж, борлуулах аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, улсын төсвөөс хүүгүй зээл олгож, зээлийг эргүүлэн төлөх хугацааг 2018 оны наймдугаар сарын 1-нээр дуусгавар болгохоор заасан. Гэсэн ч ихэнх аж ахуйн нэгж зээлээ төлөөгүй тул алданги тооцон, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нийт 34 аж ахуйн нэгжид 40 тэрбум төгрөгийн зээлийг улсын төсвөөс олгосон ч одоогоор 18.2 тэрбумыг нь 2018 оны арванхоёрдугаар сарын 6-ны байдлаар төлснийг төсөвт төвлөрүүлжээ. Үлдсэн 21.7 тэрбум төгрөгийг 22 компани төлөх ёстой юм байна. Харин  аж.