- Өглөө эртлэн босдог хүнийг Бурхан үргэлж шагнадаг гэдэг үг бийг санаарай. Эрт унтах нь эрүүл, гоолиг байх нууц болдог.
- 18 цагаас өмнө оройн хоолоо амжаад идвэл та насан туршдаа таргалалтаас хол, эрүүл байх боломжтой.
- Унтах хүнд ус хэрэггүй. Унтахаас 2 цагийн өмнө уух зүйлээ зогсоох нь шөнө бөөр ажиллаж, хаван хуримтлагдахгүй сайн талтай.
- Үсээ 7 хоногтоо 1 удаа боргиогоор зайлж байх нь маш хурдан ургуулаад зогсохгүй, гялалзуулж өгнө дөө. Энэ бол загвар өмсөгчдийн эрүүл үсний нууц юм шүү.
- Бөднийн өндгийг өглөөдөө 3 ширхгийг түүхийгээр нь хагас аяга халуун усанд хийн ууж байх нь олон төрлийн өвчнийг анагаадаг.
- Өдөрт 1 бүтэн нимбэгийн шүүстэй аяга бүлээн ус заавал ууж байгаарай. Өөхийг шатаахаас гадна, судас, дотор эрхтэнд хуримтлагдсан малын махны холестрин, маргарин зэргийн үлдэгдлийг цэвэрлэнэ.
- Хэрвээ та үйлчилгээний байгууллагад ажилладаг бол хүн бүртэй сайхан харьцаж байгаарай. Нэг муухай харьцсан хүн танд ямар сөрөг энерги, муу зүйлс наалдуулаад явахыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тийм зүйлээс болж бидний бие өвдөх шалтаг үүсдэг.
- Цагаан идээг өдөр болгон хэрэглэж заншаарай. Тэгвэл шүд, нүд, хумс, яс эрүүлээрээ урт удаан наслана.
- Лааз, шилэнд дарж савласан, хөлдөөсөн, удсан юм бүхэн таны энергийг сорж шингэдэг гэдгийг санаарай. Зөвхөн шинэ жимс ногоо, сүү, талх зэрэг л бидэнд энергийг өгч чаддаг.