3 сарын 1-ний өдөр ЧД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 83 настай эрэгтэй П-г 2 эмэгтэй 3 эрэгтэй бүлэглэн дээрэмдсэн гэмт хэргийг ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс илрүүлэн шалгаж байна.
83 настай иргэн П нь тэтгэвэрийн мөнгөө банкнаас авахыг гэмт этгээдүүд харсан байна. Иргэн П-г гудамжаар явж байхад нь гэмт этгээдүүд биед нь халдаж дээрэмсэн байна.
Хэрэг үйлдсэн гэх 5 иргэн нь архины хамааралтай 27-52 насныхан юм байна. Эдгээр этгээд нь иргэн П-ийн биед гэмтэл учруулсан учраас сэжиглэн шалгаж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.
Өндөр настай болон хүүхэд багачуудыг биедээ мөнгө авч яваа нөхцөлд гэмт этгээдүүдийн хараанд өртөхгүй байхын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байхыг цагдаагийн газраас анхаарууллаа.