"Монголын зэс корпораци"-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан байцаалт авч эхэлсэн тухай мэдээлэл гарлаа. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг саатуулаагүй, байцаалт авч байгаа аж.
“Монголиан коппер корпорейшн” нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авахдаа төрийн мөнгийг зарцуулсан гэдэг мэдээллийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд ил болгосон билээ.