Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхоныг баривчиллаа

Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхоныг баривчиллаа

"Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдан авсан асуудалд холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхоныг Эрүүгийн цагдаагийн газрынхан Хан-Уул дүүргийн "Энхжин" хотхон дахь гэрээс нь баривчиллаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийхдээ 49 хувийг худалдан авсан 400 гаруй сая ам.долларын 72.4 хувийг төрөөс, үлдэх 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банк гаргасан байх магадлалтай гэж ярьсан юм.

О.Орхон нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 1997 онд МУИС-ийн ЭЗС, 2003 онд Их Британийн Уэльсийн их сургуульд суралцаж төгсөн банк санхүү, бизнесийн удирдлагын ухааны магистр цол хамгаалсан. 1997-2003 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, 2004 – 2005 онд Трий Тигерс ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2005-2006 онд Мянганы сорилтын сангийн үндэсний зөвлөлд санхүүгийн зөвлөх, 2006-2007 онд Улаанбаатар хотын банкинд Гүйцэтгэх захирал, 2007 оноос хойш Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч, Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байгаа аж.