"Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын "Ростех" компаниас худалдан авсан асуудалтай холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон болон "Монголын зэс корпораци"-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчилан Эрүүгийн цагдаагийн газар аваачин, байцаалт авч байгаа.
Дөнгөж сая, "Монголын зэс корпораци"-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин мэдүүлгээ өгч дуусаад Эрүүгийн цагдаагийн газраас гарч ирэн, машиндаа суугаад явлаа. Тэрбээр ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй. Одоогоор Д.Эрдэнэбилэг, О.Орхон нараас байцаалт авах ажиллагаа үргэлжилж байна.