"Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын "Ростех" компаниас худалдан авсан асуудалтай холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Эрүүгийн цагдаагийн газраас баривчлан, мэдүүлэг байцаалт авлаа. Дөнгөж сая, Д.Эрдэнэбилэг байцаалт өгч дуусаад гарч ирлээ. Түүнийг машинд суулган авч явав. Одоогоор яг хаашаа авч явсан нь тодорхойгүй байна.
Дашрамд дурдахад "Сахал" Эрдэнэбилэг гэх нэрээр олны дунд яригдаж явдаг энэ хүн олон нийтийн өмнө бараг анх удаа ийн гарч ирэв.