Улс төрийн нам хамгийн их авлига, хээл хахуулийн уурхай болчихсон. Ийм нөхцөлд шийдвэр гаргагчид яаж авлигатай тэмцэх вэ? Ихэнх нөхцөлд нэг нэгнийхээ муу муухайг хамгаалах тогтолцоонд шилжиж байна.
Сонгуулийн хуулиндаа хандив авч болно гээд заагаад өгчихсөн. Яахав тодорхой хэмжээний босго тогтоож өгч л байгаа. Гэхдээ тэр босгыг нь арав, хорь дахин нэмэгдүүлээд өгч байгаа эсэх дээр хяналт байхгүй. Ингээд л өнөөх хандивын эзэд төрийн том албан тушаалд очиж байгаа нь нууц биш. Үүний горийг иргэд амсч, төр хүчгүйдэж байна. Ийм нөхцөлд хандив гэдэг зүйлийг эргэж харах нь зөв гэж УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өгүүллээ. Түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд хандив өгөх, авах асуудлыг маш сайн зохицуулах учиртай. Энэ удаад нэг их хөндөхгүйгээр өмнөх хуулийнх нь заалтаар явуулах санал гаргасан юм.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ