Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхоныг өнөө өглөө Хан-Уул дүүрэг дэх гэрээс нь баривчлан Эрүүгийн цагдаагийн газар аваачиж байцаалт авсан. Байцаалт дөрөв цаг орчим үргэлжилж, дөнгөж сая түүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас авч гарлаа. О.Орхоны өмнө Ц.Пүрэвтүвшин, Д.Эрдэнэбилэг нарыг мөн байцааж дуусгаад авч гарсан. Тэднийг чухам хаашаа авч явж буй нь одоогоор тодорхой болоогүй байна.
Одоо ЭЦА-нд "Монголын зэс корпораци"-ийн ТУЗ-ын дарга М.Мөнхбаатар гэрчийн мэдүүлэг өгч байгаа юм.