"Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын "Ростех" компаниас худалдан авсан асуудалтай холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголын зэс корпораци"-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг Эрүүгийн цагдаагийн газраас баривчлан, байцаалт авсан билээ. Байцаалт дууссаны дараа тэднийг Эрүүгийн цагдаагийн газраас нэг нэгээр нь гарган машинд суулгаж авч явсан. Тэндий гэр болон ажлын байранд нь шалгалт хийж байгаа аж.