Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэртэй холбоотой шийдвэр гаргажээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийв.
Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоох шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдана. Санхүүгийн материалыг шалгана. "Эрдэнэт" үйлдвэрийг шалгах ажлын хэсэг Засгийн газрын хуралдааны дараа "Эрдэнэт" үйлдвэрт очиж ажиллана. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны 5 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас энэхүү шийдвэрийг гаргаж байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн санхүүтэй холбоотой зарим материалыг татаж үзэх, шаардлагатай шалгалтуудыг хийх, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах байдлаар онцгой дэглэмийг тогтоож байна гэлээ. Мөн “”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудалтай холбогдуулан шүүгч Мишиг овогтой Батсуурийг мөнгө угаалтын системд оролцож, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ болон ШЕЗ-д гомдол гаргах шийдвэрийг гаргажээ. Өчигдөр болсон баривчилгааны дараа улс төрчид болон төрийн өндөд дээд албан тушаал хашиж байсан хүмүүс хууль хяналтын байгууллага руу утасдаж дарамт үүсгэж байгаа. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хүмүүс хуулийн байгууллага уу утасдаж уулзахыг хүссэн. Цаашид ийм үйлдэл гаргавал нэрийг нь зарлана гэдгээ хэллээ.