"Жаст"-ын Ш.Батхүү нарын хэргийг прокурорт буцаажээ

"Жаст"-ын Ш.Батхүү нарын хэргийг прокурорт буцаажээ

Өчигдөр "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан асуудалтай холбогдуулан нэр бүхий хүмүүсийг баривчлах ажиллагаа явагдсан. Үүнийн нөгөө талд нь бас нэгэн үйл явдал өрнөсөн нь Ш.Батхүү, Г.Алтан нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцүүлсэн юм. Ш.Батхүү Ч.Ганзориг Б.Мөнхжаргал Г.Амарбат Г.Алтан Э.Сүрэн нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн байна.   

Ш.Батхүү нь Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай санаатай нэгдэж бүлэглэн, ”Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцохдоо нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, Төрийн банкийг залилан их хэмжээний хохирол учруулсан” буюу залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон” гэх хэрэгт  2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм.