Нурангид дарагдсан гурав дахь иргэний цогцсыг гаргажээ

Нурангид дарагдсан гурав дахь иргэний цогцсыг гаргажээ

"Эко алтан заамар" компанийн уурхайд хөрсний нуралт болж, талбайд ажиллаж байсан зургаан хүн осолдсон харамсалтай хэрэг гарсан. Осолдсон зургаан хүнээс хоёр нь эсэн мэнд гарч чадсан ч, бусад нь эндээд байна. Нурангид дарагдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа долоо дахь өдрөө үргэлжилж байгаа юм.

Аврагчид гуравдугаар сарын 1-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг, 3-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол өнөөдөр 12:55 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргажээ. Одоо нэг иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна.