"Сэтгүүлч М.Батдорж" сангаас оюутны шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа

"Сэтгүүлч М.Батдорж" сангаас оюутны шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа

Монголын сэтгүүлзүйн салбарт өөрийн гэсэн тод мөрөө үлдээсэн сэтгүүлч М.Батдорж агсны үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор мэргэжил нэгт найз нөхөд нь “Сэтгүүлч М.БАТДОРЖ" санг байгуулсан билээ. Тус сангийнхан “Хэвлэлийн эрх чөлөө” төрийн бус байгууллагатай хамтран сэтгүүл зүйн салбарт оюуны хөрөнгө оруулах, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, оюутнуудын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа.  

Зургаа дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү эсээ бичлэгийн уралдааныг өнөө жил "Шинэ Монгол" гэсэн сэдвээр зарлаж, хоёр үе шаттайгаар зохион байгуулах юм. Шилдэг бүтээлийг тавдугаар сарын 3-нд буюу “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөө”-ний өдрөөр олон нийтэд зарлаж, тэргүүн байр эзэлсэн оюутанд “Сэтгүүлч М.БАТДОРЖ” сангаас бүтэн жилийн сургалтын төлбөрийг гардуулан өгнө. Мөн таван оюутанд тусгай байрын шагнал олгох ажээ.