“Оффшор бүсэд 32 их наяд ам.доллар төвлөрч байна. Энэ мөнгө нь хөгжиж байгаа орнуудын өрнөөс хол давсан. Зөвхөн тэр мөнгөнөөс татварыг нь суутгавал зарим орны гадаад дахь өрийг бүрэн дарах боломжтой гэсэн судалгаа байдаг гэж УИХ-ын гишүүн Аюурсайхан өгүүлж сууна. Азийн зарим улс орнууд оффшорчдын мөнгийг олж ирэхийн тулд олон арга хэмжээ хэрэглэх болжээ. Харин Монгол улс оффшорчиддоо зориулж хууль гаргах гээд сууж байна. Зарим улс орнууд оффшор бүсэд хүүхдийнхээ нэр дээр данс нээсэн гэх удирдлагаа хүртэл шүүхэд өгчихлөө. Гэтэл манай улс оффшор бүсэд данстай улстөрчдийг хамгаалсан хуулийн төслийг засгийн газар нь санаачлаад сууж байдаг нь гашлантай. гэр бүлийн гишүүдийг хуулийн үйлчлэлд хамруулахгүй байхаар оруулж өгсөн нь хамгийн учир дутагдалтай гэдгийг олон гишүүн анхаарууллаа. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Нямдорж нарын гишүүд хуулийн төслийг буцаах санал гаргасан. Ингээд Хууль зүйн байнгын хороогоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлгзйгээр хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар болжээ.