Эрүүлжүүлэх байрыг эмнэлэгт шилжүүлсэн цагаас эхлэн тэнд ажиллаж байгаа эмч сувилагч нарт маш том бэрхшээл үүсч эхэлсэн билээ. Тодруулбал дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээх авахын өрөөнд сэхээнд орсон өвчтөн, сэхээ мэдрэл нь алдсан согтуу, орилж чарлах, агсам тавих архичин нарын дунд үхэл амьдралын тэмцэл өрнөдөг байлаа. Үүнийг таслан зогсоож байх ёстой байранд буцаан олгох хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ.
2013 оны 7 сард Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байсан билээ. Уг өөрчлөлтөөр Эрүүлжүүлэх байрыг татан буулгаж, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эмнэлэгт хүлээн авдаг болсон юм. Энэхүү хуулийг 2014 оны 1 сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ цаг мөчөөс эхлэн өнөөдрийг хүртэл эмнэлгийн ажилтан албан хаагчид үйлээ үзэж, үсээ зулгааж үгээ барж байгаа нэг бэрхшээл нь яах аргагүй согтуу иргэдийг хүлээн авах явдал байлаа. Үүнийг удахгүй таслан зогсоож хуулийн зохицуулалтыг нь хийх нь ээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт