Компьютер тоглоомонд донтсон залуу өөрийгөө боомилжээ

Компьютер тоглоомонд донтсон залуу өөрийгөө боомилжээ

Компьютер тоглоомонд донтсон залуу өөрийгөө боомилсон хэрэг гарчээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух эрэгтэй 26 настай иргэн гарын судсаа ханаж, хоолойгоо боон нас барсан байжээ. Талийгаач залуу өдрийн 13:00 цагийн орчимд өөрийгөө егүүтгэхийн тулд нойлынхоо өрөөнд орж, гутлынхаа үдээсийг ашиглан хоолойгоо боосон байна. Мөн баруун гарынхаа шууны доод хэсгийг зүсэж судсаа ханасан байжээ.

Энэ хэргийг шалгахаар цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиход талийгаач гэртээ ганцаараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд компьютер тоглоомонд донтсон байсан нь илэрчээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.