Б.МЭДРЭЭ: Хөшигний цаана тоглосон "Голомт"-ын Б.Баясгаланд тоглоом тоотой нь дээр. Шударга өрсөлд гэж хэлье
Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд сая мэдээлэл хийж, өнгөрсөн өдрүүдэд болсон баривчилгааны талаар байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ Голомт банкны хувьцаа эзэмшигч Б.Баясгаланд дараахь үгийг тусгайлан захиж хэлэв.
Б.Мэдрээ: Голомт банкны захирал Б.Баясгаланд хэлэхэд, шударга өрсөлдөөч ээ, хөшигний цаагуур муу муухай жудаггүй үйлдэл битгий гаргаач ээ. Голомт банкийг Иточүгийн ноцтой хэрэгт холбогдоод байхад, дараа нь Голомт банкны хувь нийлүүлэгчид хуваагдаж салж байхад, сая Б.Баясгаланг баривчлагдаад байхад Худалдаа хөгжлийн банк байнга шударга, жудагтай хандаж ирсэн. Саяын үйл явдал болоход хөшигний цаана тоглосон Голомт банкны Б.Баясгаланд тоглоом тоотой нь дээр ээ. Шударга өрсөлд өө. Манай банк шударга өрсөлдөж ирсэн. Анх 1990 байгуулахдаа л бид ёс зүйтэй, шударга үйл ажиллагаатай явж ирсэн. Бизнест хүнийг хуурч болохгүй ш дээ. Тэр нь л амжилттай явдаг. Баярллаа.