Хөвсгөл нуурын мөс цөмөрч, гурван хүн нас баржээ

Хөвсгөл нуурын мөс цөмөрч, гурван хүн нас баржээ

Хөвсгөл нуурын мөс цөмөрч, автомашинаар цаа буга тээвэрлэж явсан гурван хүн нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Хатгал сумын Хатгал тосгоны “Ар хилт” гэдэг газар нууран дээгүүр автомашинаар явж байтал мөс цөмөрсөн гэсэн дуудлага гуравдугаар сарын 9-ний өдрийн 14:56 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 11 алба хаагч, тус тосгоны Цагдаагийн хэлтсийн 6 алба хаагч, ЗДТГ-ын 6 алба хаагч, ар гэрийнх нь 16 хүн, нийт 39 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Улмаар Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр гурван цаа буга тээвэрлэж яваад цөмөрсөн “УАЗ-451” загварын автомашинтай иргэд амь насаа алдсан байжээ. Цагааннуур сумын Хармай багийн харьяат иргэн 46 настай, эрэгтэй З, 38 настай, эрэгтэй Г, 38 настай, эрэгтэй Ч нарын цогцсыг гуравдугаар сарын 10-ны өдөр гаргасан байна.