Францын TF1 телевизээр гуравдугаар сарын 9-ний өдөр цацагдаж олны хүртээл болсон, "The Voice 8" шоун дээр франц бүсгүй монгол дуу дуулжээ. Өдгөө 41 настай Лили Юнг хэмээх бүсгүй “Жаран цагаан адуу” дууг дуулсан байна. Шоуны шүүгчдээр Жюльен Клерк, Mика, Сопрано, Женифер нар ажилласнаас Лили Юнг шүүгч Жюльен Клеркийг сонгон, түүний багт орж, шоугаа цааш үргэлжлүүлэхээр болжээ. Лили Юнг бүсгүй Азийн орнуудаар олон удаа аялсан бөгөөд тэр дундаас Монгол Улс гайхалтай сайхан байсан талаар өгүүлжээ.