Этиопын иргэний агаарын тээврийн нислэгт ашиглагдаж байсан “Boeing 737 Max” загварын агаарын хөлөг осолдож 157 хүн амь насаа алдсан. Энэ явдалтай холбогдуулан ИНЕГ-аас МИАТ авиа компанид ашиглагдаж байгаа “Boeing 737 Max” маягийн агаарын хөлөгийн нислэгийг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоожээ. Дээрх агаарын хөлгийг үйлдвэрлэгч “Boeing компаниас зөвлөмж гартал “Boeing 737 Max”-ыг нислэгт ашиглахгүй байх шийдвэрийг гаргажээ.
Мөн Хятад улс энэхүү осолтой холбоотойгоор “Boeing 737 Max” загварын онгоцоор хийх дотоодын бүх нислэгүүдээ түр хугацаагаар цуцалсан байна. Тус улсын дотоодын нислэгт нийт 60 “Boeing 737 Max” хөлөг үйлчилдэг аж.