Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг УИХ-аар хэлэлцэж байна. Уг өөрчлөлт дотор анхаарал татаж байгаа 2 заалт бий. Нэг нь аргагүй хамгаалалт. Гэр бүлийн хүчирхийлэл, бусдын дарамт шахалтаас үүдэн аргагүй хамгаалалт хэрэглээд буруутан болсон тохиолдол цөөнгүй байдаг. Үүнийг анхаарч уг асуудлын эрүүгийн хуульд нарийн зохицуулж өгсөн гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэлж байна.
Хоёр дахь анхаарал татаж байгаа зүйл заалт бол Авлига хээл хахуулийн хэрэг юм. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол Авлига авсан болон өгсөн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа. Харин шинэ өөрчлөлтөөр авсан бол шууд хариуцлага хүлээх тогтолцоо хэвээрээ үлдэнэ. Харин өгсөн хүнд эрүүгийн хууль ялгавартай хандахаар зохицуулж өгчээ. Тухайлбал аргагүй эрхэнд авлига өгсөн бол ял өгөхгүй. харин зохион байгуулалттайгаар албан тушаалтанг буруутгах гэх мэтээр авлига өгсөн байвал тухайн хүнд хариуцлага хүлээлгэнэ гэж зохицуулж өгчээ.
Энэ тухай Хууль зүйн, дотоод хэргийн сайдын байр суурийг танд хүргэж байна.