Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Суданыг зорьжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Суданыг зорьжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан Өмнөд Судан улсыг зорьжээ. Энэхүү айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Монгол Улсаас Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн бие бүрэлдэхүүнтэй уулзах юм байна. НҮБ-ын мандаттай Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд манай улсын наймдугаар ээлжийн цэргийн багийнхан үүрэг гүйцэтгэж байгаа аж. Тэдэнтэй уулзахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан Өмнөд Судан улсыг ийн зорьсон байна. Айлчлалын бүрэлдэхүүнд батлан хамгаалах салбарынхан болон хэвлэл мэдээллийнхэн багтжээ.