"Хятад улс 60 жилийн турш Буддын шашны бэлгэ тэмдэг болж ирсэн Далай ламыг өөрчлөхийг хүсч байна"
1959 оны гуравдугаар сарын 10-ны өдөр түвдүүд Хятадын эсрэг бослого гаргасан өдөр юм. Тэр бослогоос болж Далай лам цөлөгдөн, Энэтхэг хүрсэн байдаг. Түвдийн бослогоос хойш 60 жил өнгөрсөн байна. Тэгвэл "Тайм" сэтгүүл гуравдугаар сарын 9-ний шинэ дугаартаа Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Данзанжамцыг онцолжээ. "Хятад улс 60 жилийн турш Буддын шашны бэлгэ тэмдэг болж ирсэн Далай ламыг өөрчлөхийг хүсч байна" хэмээх гарчиг бүхий нийтлэл гаргасан байв. Энэ 60 жилийн хугацаанд Далай лам дэлхий дахины улс төр, шашин, урлаг соёлынхонтой уулзаж, хүчирхийллийг зогсоох тухай ярьсаар ирсэн юм. Өдгөө 83 настай Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам Данзанжамц 1989 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж байлаа.
Дарамсала дахь өөрийн өргөөндөө бясалгал хийн, түүнийг харахаар ирсэн сүсэгтэн олонд адис хүртээж, заримтай нь халуун дотно яриа өрнүүлж, хүүхдүүдийг өхөөрдөн суух түүний нэгэн жарны түүхийг өгүүлэх гэрэл зургуудаас дор хүргэе.