Монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг сүлжээ болох “Facebook”-ийн үйл ажиллагаа дэлхий даяар доголдож, 2.3 тэрбум хэрэглэгчийн хаяг түр хаагдав. Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнөөс эхлэн Фэйсбүүк болон түүний хамаарал инстаграмм, ватсап сүлжээнүүд доголдож, зарим хэрэглэгч өөрийн хуудас руу нэвтэрч чадахгүй болсон юм. Харин сая, нэг цагийн өмнөөс хэрэглэгчдийн хуудас хэвийн ажиллаж эхлэв.
"Фэйсбүүк" компанийн зүгээс гэмтлийг засварлахаар ажиллаж байгаа гэдгээ өөрийн твиттер хуудсандаа мэдээлсэн байв. Доголдол үүссэн шалтгаан нь хакерын халдлага биш гэдгийг тодотгожээ. Гэхдээ юунаас болж ингэж удаан доголдсоныг одоогоор мэдээлээгүй байна.