21 аймгийн засаг дарга нар саяхан Улаанбаатар хотод чуулж, засгийн газартайгаа гэрээ байгуулсан билээ. Ингээд эрхэм дарга нарыг нутаг буцлаа гэж бодсон чинь эндүүрэл байжээ. 21 аймгийн засаг даргын дийлэнх нь гадаад орноос туршлага судлах нэрийдлээр хилийн дээс алхаж явчихаад ирсэн байна. Туршлага судалж, сургалтанд суусан дарга нарыг Сүржин гэгч нь угтаж авсан нь энэ. дарга нарын сүрхий хар машинууд ЧИнгис хаан олон улсын нисэх буудлын гадаа бөөнөөрөө цугларч, тэнд байсан түмэн олны харцыг булаасан гэнэ дээ.
Өвөлжилт нийт нутгийн 70 хувьд хүндэрч, 93 суманд өвөлжилт маш хүнд болчихсон тухай статистек мэдээллийг албаныхан гаргаад байгаа. Олон аймагт хариуцлагагүйн зуд нүүрлэж байгаа тухай хүртэл зарим албаны хүмүүс халаглан ярьж байна.
Орон нутагт өвс тэжээл хомсдож, малчид маш өндөр үнээр өвс тэжээл худалдан авч хуруу хумсаа хайран барин энэ өвлийг давах гэж зүтгэж байна. Харин тэднийг чиглүүлэх, асуудал бэрхшээлийг нь арилгах дарга нар нь арай л давараад байгаан бишүү. Зугаалж, цэнгэх цаг нь өнөөдөр биш л байлтай.