АН-ын жирийн гишүүд С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарт хариуцлага тооцож, намаа цэвэрлэхийг уриалав
АН-ын залуу гишүүд мэдээлэл хийж, намын дарга С.Эрдэнэ, УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүс 60 тэрбумын бүлэглэлийг байнга хамгаалж ирсэн. М.Энхболдыг огцруулахад хамгаалсан санал өгсөн. Иймээс АН-ын жирийн гишүүд эсэргүүцэж, уриалга гаргасан гэдгээ хэллээ. Тэд уриалгадаа АН-ын удирдлагууд болох С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ өөрсдийгөө МАНАН мафийн хамсаатан гэдгээ баталсан. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар УИХ дахь намын бүлгээ удирдлагаар хангаж чадахгүйн дээр МАНАН мафийн эрх ашгийг бүлгийн гишүүдэд тулгаснаар парламентын тогтолцоог үгүй хийлээ. Шударга ёс ярьж, эрүүлээр шүүмжилсэн гишүүдээ намаас хөөж, АН-д нэг хүний дарангуйлал тогтоод байна. Тиймээс С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарт хариуцлага тооцож, намаа цэвэрлэхийг гишүүд дэмжигчдэдээ уриалъя гэжээ.