Д.Сумъяабазар: "Эко алтан заамар" компанийн тусгай зөвшөөрлийг цуцална

Д.Сумъяабазар: "Эко алтан заамар" компанийн тусгай зөвшөөрлийг цуцална

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг "Ил тод уул уурхай" хэвлэлийн хурлыг хийлээ. Энэ хурлаар сүүлийн үед хэрэгжүүлж байгаа бодлого, Эрдэнэс таван толгойн IPO гаргах ажлын явц, мөн саяхан Канадын Торонто хотноо болсон олон улсын уул уурхайн уулзалтын үр дүнгийн талаар танилцуулав. Хурлын үеэр сэтгүүлчид Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас "Эко алтан заамар" компанийн уурхайд болсон ослын талаар хариулт авав. Салбарын сайд дараахь хариултыг өглөө.

-Болсон явдалд маш их эмгэнэж, эмзэглэж байна. Энэ компанийн тусгай зөвшөөрлийг цуцална. Компанийн эзэд ашгийн хойноос хөөцөлдөн мэргэжлийн хүмүүс, инженерүүдийнхээ зөвлөгөөг сонсоогүй. Мөн сорчилсон байдлаар олборлолт хийдгийн уршиг энэ юм. МХЕГ бидэнд удахгүй ослын дүгнэлтээ танилцуулна. Осол болохоос нэг өдрийн өмнө Байгаль орчны яам энэ компанийн асуудлыг хэлэлцэн, тусгай зөвшөөөрлийг нь цуцлах талаар ярилцсан байгаа юм. Харамсалтай нь маргааш нь осол гарсан. Тус компанийн 0189 тоот лицензийн талбайд осол гарсан. Нийт 4 тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани байгаа юм гэлээ.