Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг танилцуулсан хэвлэлийн хуралд ирсэн сэтгүүлчид ундуйцсан. Учир нь Ерөнхийлөгч Элбэгдорж ирсэн сэтгүүлчдийг үзсэн түмэнтэй нь цуг зандарсан, загнасан. Харин үүнийг сонсч суусан Байгаль орчин ногоон хөгжлийн сайд үл тоосон уу эсвэл үглээ занг нь мэдэх учир үл хүндэтгэв бололтой.
Ийнхүү 8 жил төрийн тэргүүн хийсэн Ерөнхийлөгчийн уран үг угтаа хэнд ч хэрэггүй, хэн ч сонсохыг хүсдэггүй болчихсон гэдгийг мань хүнээс бусад нь ойлгочихсон бололтой. Өнөөдрийн хийрхэлд нь түмэн нь бухимдаж төрийн сайд нь хулжсан гэдгээ илтгэж шанаагаа тулан, нүдээ аниж нүүрээ буруулан ерөнхийлөгчид өөрийнхөө санааг ойлгуулчих шиг боллоо.