Завхан аймгийн Отгон суман дахь Отгонтэнгэр хайрханы өвөр дэх Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга авсан хэрэг гарсан. Хэрэгтнүүдийн хойноос нь хөөсөн иргэдийг буудаж, эд зүйлсийг нь авсан гэмт хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан юм. Хэргийг Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, Ц.Даваабатад гурван жил найман сар хорих ял шийтгэсэн байна. Хэрэг гарах үед түүнтэй хамт байсан хоёр холбогдогчийн үйлдлийг прокурор хэрэгсэхгүй болгожээ. Шүүхээс тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан усанд шумбагчийн хувцас, тусгай хэрэгслийг “Этүгэн” сургуулийн харьяа усан спортын сургалтын төвд буцааж өгөхөөр шийдсэн бол нуураас гаргаж авсан 279 ширхэг мөнгөн аягыг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.