Шинэ Зеландын Кристчарч хотод өнөөдөр лалын шашинтнууд халдлага үйлдсэнээс 40 хүн амиа алдаж, 20 хүн шархадлаа. Одоогийн байдлаар хэрэгт холбогдуулан 4 хүнийг баривчлан саатуулаад байгаагийн 3 нь эрэгтэй, 1 эмэгтэй гэнэ. Тус улсын Ерөнхий сайд Жакинда Ардер нь хэргийн нарийн учир хараахан тодорхой болоогүй байна. Гэхдээ энэ өдөр Шинэ Зеландын хувьд хар өдрүүдийн нэг байх болно гэжээ.
Нүдээр үзсэн гэрчийн хэлснээр буун дуу 10-15 минут үргэлжилсэн байна. Цагдаа нар гэмт этгээдүүд халдлага болсон газрын ойролцоо ихээхэн хэмжээний тэсрэх бодисыг машиндаа ачиж бэлдсэн байсан зэрэг нь сайтар зохион байгуулалттай халдлага болохыг харуулж байна гэжээ.