1000 сурагч оюуны спортоор ѳрсѳлдѳв

1000 сурагч оюуны спортоор ѳрсѳлдѳв

Сонгинохайрхан дүүргийн дунд сургуулийн сурагчдын дунд тѳрѳл бүрийн уралдаан тэмцээн тогтмол болдог. Гэвч оюун ухааны спорт буюу шатараар тѳдийлѳн ѳрсѳлдѳггүй билээ. 

Иймд хүүхдийн хүмүүжил, зѳв суух, сэтгэн бодох, алсыг харах чадвар суулгаж ѳгдѳг шатараар ѳрсѳлдүүлэр санаачлагыг Сонгинохайрхан дүүргээс Нийслэлийн иргэдийн тѳлѳѳлѳгчѳѳр сонгогдсон Тѳрхүү санаачлаг зохион байгуулжээ. 

Шатарын тэмцээнд олон сурагч оролцдоггүй. Харин энэ удаагийн тэмцээнд 1000 сурагч оролцов. Сурагч бүр тэмцээнд ач холбогдол ѳгч, хүчтэй ѳрсѳлдѳѳнийг үзүүлсэн нь тэмцээниы цар хүрээ ѳндѳр болсныг илтгэв. 42-р сургууль дээр болсон тус тэмцээнд санаачлагч Тѳрхүү оролцон тэмцээнийг нээж сурагчдад амжилт хүсэв. 

НИТХ-ын тѳлѳѳлѳгч Тѳрхүү нь хүүхэд багачууд, сурагчдад чиглэсэн олон ажил санаачлан хийдгийн нэг нь энэ тэмцээн юм. Тэрээр хүүхдийн баяраар хүүхдүүдэд бэлэг тараах, тоглолт үзүүлэх гэх мэт ажлыг хийгээд уламжлал болжээ.