Өнөөдөр өглөө 8 жил төрийн тэргүүн хийсэн Ц.Элбэгдорж л Утаатай тэмцэж байсан ажлаа сэтгүүлчид болон түмэнд танилцуулав. Өнөөдөр сэтгүүлчидтэй хийсэн уулзалт дээрээ олны дургүйцлийг төрүүлсэн олон үг хэлсэн. Харин хариуд нь сэтгүүлчид үзэл бодлоо дараах байдлаар илэрхийлэв.
Ц.Элбэгдорж гэдэг хүн 2009 онд Утаа ярьсан бол “Өнөөдөр” сонин 2001 онд томоохон нийтлэл гаргаж байв.
GoGo.mn сайтын Ерөнхий редактор О.Ариунбилэг:
-Таны хэлсэн үг, хийсэн мэдээллийг харвал өнгөрсөн хугацаанд Та мундаг ажиллаж байсан юм шиг байна. Хэвлэл мэдээлэл огт юу ч хийгээгүй юм байна. Иргэд огт санаа зовохгүй байсан юм шиг байна. Гэхдээ өнөөдрийн энэ байдал АН, МАН-ы эрх баригчдын юу ч хийгээгүйн гор шүү дээ. Яагаад хөдөөгийнхөн бүгд хотод шаваад байна. Яагаад таны ярьсан сайхан зүйлс чинь биелэхгүй 1.3 сая хүн гамшгийн бүст амьдраад байна. Яагаад таны ярьж байсан зүйлс биелээгүй юм?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
-Шүүмжлэлийг хүлээн авч байна. Гэхдээ би түрүүн хэлсэн бие биенийхээ ажлыг үгүйсгэх хэрэггүй. Айл бүхэн, хүн бүхэн утааг арилгах асуудалд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Би хатуу үг сонсож сурсан. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хороо, иргэд агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллах хэрэгтэй.
TM телевизийн сэтгүүлч Шүрээ
-Таны шагнал авсныг сэтгүүлчид бид мартсан байх. Гэхдээ та 2009 оноос хойш агаарын бохирдлын чиглэлээр ярьж байсан юм бол гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг яагаад дөнгөж одоо хүлээн зөвшөөрч байна вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
-Шүүмжлэлийг би хүлээн авна. Өөрийгөө магтсанд намайг уучлаарай. Утааны асуудалд улстөржүүлэлгүйгээр зорилт гаргаад ажилламаар байна. ҮАБЗ өнгөрсөн хугацаанд таван удаа хуралдаж, зөвлөмж гаргасан. Энэ асуудал ярьж шийдвэрлэх асуудал биш. ҮАБЗ агаар, орчны бохирдлын асуудлыг гурван сар тутамд нэг удаа хэлэлцэж байхаар болсон. Утааны асуудлыг Үндэсний хороо сард нэг удаа, байнгын хороо улиралд нэг удаа хэлэлцэхээр болсон. Би энэ УИХ-ын бүрэлдэхүүнд маш их итгэж байна. Энэ УИХ-д олон удаа сонгогдсон туршлагатай хүмүүс бий. Тэд нарт шийдэх итгэл, зориг байгаа. Энэ асуудплаар тодорхой шийдвэр гарахгүй бол УИХ-ын гишүүд, эрх бүхий хүмүүс цаг нөгцөөж байна гэж үзнэ.
Харин сэтгүүлч Бүрэнбаатарын хувьд өөрийн твиттер хаягаараа Ерөнхийлөгчийг дараах байдлаар элэглэн жиргэв.
Сэтгүүлч Пүрэвнямын жиргээ мөн л Ерөнхийлөгчийг ёгтлоод авав